Мэдээ, мэдээлэл

Мэдээ

“Аюулгүй байдлын мэдрэмжгүй эмгэг” сургалтыг зохион байгууллаа

2019-08-04 | BY Shuurkhai | Мэдээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян – 2019 хүрээнд “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор зохион байгуулагдаж байгаа билээ.

Сарын аяны нээлтийг Баянгол дүүргийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс 2019 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр “Боломж ба Шийдэл” өдөрлөгийн хүрээнд дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч, ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга Г.Нарангэрэл, ХХҮХ-ийн дарга Ч.Мэндбаяр болон 20 гаруй ажил олгогч байгууллага, 160 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг оролцуулсан үйл ажиллагааг зохион байгуулсан.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нийт ажилтан, албан хаагчиддаа зориулан “Аюулгүй байдлын мэдрэмжгүй эмгэг” сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

Уг сургалтын Солонгосын Үндэсний судалгааны сангийн мэргэжилтэн Чой Чань Ми мэргэжилтэнтэй хамтран зохион байгуулсан.

Сургалтын агуулга:

  1. Аюулгүй байдлын ажиллагааны үндсэн онол
  2. Аюулгүй байдлын мэдрэмжгүйн эмгэгийг хэрхэн даван туулах, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх
  3. Аюулгүй байдлын ажиллагааны соёлыг хэрхэн бий болгох вэ? сэдвийн хүрээнд

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ОНОЛ

Аюулгүй байдал гэж? Эрсдэлийн хүчин зүйлсгүй, ая тухтай байх байдал

Осол гэж? Санамсаргүй нөхцөл байдлаас үүссэн хохирол

Гай гамшиг гэж? Ослоос үүдэлтэй хүний биед эсвэл материаллаг эд зүйлсд учирсан хохирлыг хэлнэ

Эрсдэл гэж? Ослоос үүдэн гарч болзошгүй нөхцөл байдал

Эрсдэлийн хүчин зүйл гэж? Осол гамшиг учруулж болох хүчин зүйлс

Аюулгүй ажиллагааны менежмент гэж? Эрсдлийн хүчин зүйлсийг арилгах, хяналтанд авах

ЯАГААД БИД ОСОЛ ГАМШГААС БОЛГООМЖЛОХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

  • Хөдөлмөрийн чадвараа алдах
  • Гэр бүлийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх
  • Нийгэмлд нөлөөлөх
  • Xүний эрхийн асуудал

АЮУЛ ОСОЛ, ГАМШГААС УРЬДЧИЛАН ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Арилга “Аюултай нөхцөл байдал, аюултай зан чанар”
  • Бид бүгд “Мэдэгдэж буй аюул, Нуугдмал аюул”-г зайлшгүй мэдэж байх ёстой ба – Аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх нь “Аюулгүй байдлын мэдрэмжгүйн эмгэгийг” давж гарах гол хүчин зүйл юм.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТ ГЭЖ ЮУ ВЭ?

  • Монгол Улсын хууль болон Аюулгүй байдлын ажиллагааны байгууллага гэх мэт.

Баянгол дүүргийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс бүтэн жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ.

ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ

Өмнөх
Standard Post with a Video
Дараах
Standard Post with a Video