Мэдээ
БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
2019-08-04 | BY Shuurkhai | МэдээМонгол, Солонгосын Хөдөлмөрийн яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн “Санамж бичиг”-ийн дагуу Солонгос хэлний түвшин тогтоох 15 дахь удаагийн шалгалтын бүртгэлийг зохион байгуулах гэж байна.
Зохион байгуулагч: Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
Хаана: Баянгол дүүргийн 3 хороо, 73-р сургуулийн байр
СХТТШ-ын бүртгэл: 2019 оны 03 сарын 13, 14, 15-ны хооронд явагдана.
Цагийн хуваарь: 09:00-13:00 хүртэл 14:00-18:00 цагийн хооронд явагдана.
Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:
• 18-39 настай /1979 оны 03 сарын 14-нөөс 2001 оны 03 сарын 13-ны хооронд төрсөн байх./
• Хорих ял эдэлж байгаагүй ба хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байх
• Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
• Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх.
• Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх
• Өнгө ялгах чадвартай байх /нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно/
• Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч чадах хэмжээний TOPIC шатны мэдлэгтэй байх
Бүрдүүлэх бичиг баримт:
Иргэний үнэмлэх, хуулбарын 1 хувь /бүртгэлийн анкет дээр наах зориулалтаар/
3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг / сүүлийн 3 сарын дотор авахуулсан, засвар хийгдээгүй байх/
СХТТШ-д бүртгүүлэх анкет авсан иргэн бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг Төрийн банк, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 102100514449 тоот дансанд тушаасан баримт (заасан хугацаанд тушаасан огноотой)
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл:
Нийслэлийн 9 дүүрэгт цахимаар бүртгэлийн дугаар олголт явагдана. Цахимаар бүртгэлийн дугаар олгох систем ЭНД ДАРЖ -д нэвтэрч өөрийн мэдээллийг бүртгүүлнэ. Систем 2019 оны 3-р сарын 11-ний 09:00 цагт нээгдэж, 2019 оны 3-р сарын 12-ны 18:00 цагт хаагдана.
Бүртгүүлэхдээ:
Та, зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг анхаарна уу.
Гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.
Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.
Системд бүртгүүлэх загвар, зөвлөмжийг холбогдох мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гэж гарч ирэхэд таны оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс-ийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул заасан хугацаанд бүртгүүлнэ. Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу.
Та бүртгүүлж амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.
Холбоо барих утас: 70120703
Цахимаар бүртгэлийн дугаар олгох: http://solongos.hudulmur-halamj.gov.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг:http://hudulmur-halamj.gov.mn, http://www.monkor.net